Topic: CMS Forex

Энэ брокер дээр арилжаа хийдэг арилжаачид энд цуглана уу...

Re: CMS Forex

Hi all bi ene broker  her sain ve sain muug medhgui umaa

Re: CMS Forex

CMS Forex миний хувьд их сайн  платформ, гэхдээ би техник шинжилгээнээс эллиот, фибоначи-г ашиглаж чадахгүй байгаа.

Re: CMS Forex

DEMO дээр нь hedge хийж болдоггүйн байна лээ. REAL-тай хүмүүсийнх болж байна уу?

Re: CMS Forex

АРИЛЖАА ХИЙЖ БАЙНА УУ? ТЭГВЭЛ ...

Та бүхэн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, нэр хүнд бүхий дэлхийн хамгийн шилдэг брокер, АНУ-ын бүсийн TOP 3 брокерийн нэг болох CMS компанийн Монгол дахь цорын ганц албан ёсны төлөөлөгч болох GNZFX ХХК-аар үйлчлүүлсэнээр хүссэн газраасаа валютын арилжааг 7 хоногийн 5 өдөр, 24 цагийн турш хийх боломжтой боллоо.

1.     Та бүхэн GNZFX ХХК-аар үйлчлүүлсэнээр дараах давуу талуудыг эдлэх болно. Үүнд:

·         Таны оруулсан 50,000 USD хүртэлх хэмжээний хөрөнгө Их Британийн Financial Services Compensation Scheme (www.fscs.org.uk)-ийн даатгалд хамрагдана

·         Универсал данс нээлгэхэд хамгийн бага хэмжээний мөнгө (200 USD) шаардагдана.

·         Ямар ч шимтгэл, хураамжгүй

·         Тогтмол зөрүү – Зах зээлийн ямар ч огцом хөдөлгөөний үед Авах/Зарах ханшийн зөрүү нэмэгдэхгүй

·         Ханшийн график дээрээс шууд арилжаа хийх боломжтой

·         25 валютын хос дээр арилжаа хийх боломжтой

·         Хедж буюу Хамгаалалтын арилжаа хийх функцтай

·         Rollover/Overnight хүү – Нью-Йоркийн цагаар 5 PM-д таны данснаас хүү хасагдах буюу дансанд хүү нэмэгдэнэ

·         Мини болон стандарт лотоор нэг данснаас арилжаа хийх боломжтой

·         100 гаруй техникийн анализийн индикатортай

·         Харилцагчдад суурь шинжилгээг өндөр түвшинд хийх боломжийг олгосон (DowJones-ийн мэдээ үнэгүй)

·         400:1 хөшүүрэгтэй, ө.х. та 1,000 USD байршуулсанаар 400,000 USD-ын арилжаа хийх боломжтой

·         Харилцагчийн үйлчилгээг өндөр чанартай үзүүлдэг

·         Валютын арилжааны боловсролоо нэмэгдүүлэхэд тань ном, гарын авлага, сургалт явуулах гэх мэт төрөл бүрийн арга замаар тусална

·         Веб арилжаа буюу интернет холбогдсон хаанаас ч ямар нэгэн программ суулгах шаардлагагүйгээр вебсайтнаас данс руугаа орж, арилжаагаа хийх боломжтой.

·         Гар утаснаасаа, хаанаас ч арилжаа хийх боломжтой

2.     Spread буюу валют худалдах, худалдан авах ханшийн зөрүү:

·         EURUSD, USDJPY –д 3 пипс

·         EURJPY, GBPUSD – д 4 пипс

·         USDCHF, EURCHF, AUDUSD, USDCAD, EURGBP, NZDUSD – 5

·         CADJPY – д 6 пипс

·         GBPJPY, AUDJPY – д 8 пипс

·         EURCAD, GBPCHF, CHFJPY, AUDCAD – д 10 пипс

·         EURAUD – д 14 пипс



3.     Хөшүүрэг ба Маржины шаардлагатай доод хэмжээ



Стандарт             USD-аар                               100к (USD)-ын арилжаа тутамд

лотын тоо            илэрхийлбэл                     шаардагдах маржины хэмжээ

0 – 3                       0-300,000                                             250 USD

3.1 – 10                                 310,000-1,000,000                             500 USD

10.1 – 50               1,010,000-5,000,000                          1000 USD

50.1 & дээш          5,010,000 & дээш                               2500 USD



ШИМТГЭЛ ХУРААМЖИЙН НӨХЦӨЛ



CMS компани нь олон улсын санхүүгийн зах зээлд валютын арилжаа хийх боломжийг бидэнд олгодог бөгөөд энэхүү үйлчилгээндээ ямар ч шимтгэл хураамж авдаггүй. Зарим банк, брокер компаниуд арилжаа тутмаас шимтгэл авах, эсвэл гадаад валютын худалдах, худалдан авах ханшийн зөрүүг хэт өндрөөр тогтоох зэргээр үйлчлүүлэгчдийн хувьд алдагдалтай үйл ажиллагаа явуулдаг. Харин CMS LLC нь хамгийн бага худалдах, худалдан авах ханшийн тогтмол зөрүүг санал болгодог.

Данс нээлгэхэд та дараах материалуудыг бүрдүүлнэ.

·         Оршин суугаа хорооны тодорхойлолт, түүний орчуулга (баталгаат орчуулгын товчоогоор орчуулуулсан байх)

·         Иргэний үнэмлэх /эх хувь/ (эсвэл гадаад паспорт)



Харилцагч анх данс нээлгэхэд гарах дараах төрлийн зардлуудыг бүрэн хариуцна. Үүнд:

·         JPMorgan Chase банк руу ам.долларын данснаасаа мөнгө шилжүүлэх, буцаан татах зардал: Тогтмол 10-30 USD (тухайн банкны тогтоосон шимтгэлээс хамаарна)



Хэрэв, харилцагч хүсвэл GNZFX LLC-аас өдөр тутам валют арилжааны зөвлөгөө авах, Монгол дахь банкуудаар дамжуулан нэг шөнийн доторх маржин арилжаа хийх боломжтой бөгөөд энэ тохиолдолд тусгай гэрээ хийнэ.

ХАРИЛЦАГЧИЙН Санхүүгийн байдал



Гадаад валютын арилжаа нь өндөр эрсдэлтэй бизнес. Тийм учраас, бид Харилцагчиддаа алдах боломжтой мөнгөний хэмжээгээ тодорхойлон хөрөнгө оруулалт хийх шаардлага тавьдаг. Алдах боломжтой хөрөнгө гэдэг нь уг хөрөнгөө алдсан ч таны амьдралын хэв маяг өөрчлөгдөхгүй байх хэмжээний мөнгө юм. Зарим харилцагч амьдарч буй орон сууцаа барьцаалан банкнаас зээл авах, амьдралынхаа чухал хэрэгцээт үед зарцуулахаар хадгалсан хадгаламжаа, эсхүл жилийн орлогынхоо 40%-аас дээш хувийг энэхүү өндөр эрсдэлтэй бизнест оруулах хүсэлтэй байдаг. Үүнээс гарах хор уршгийг Харилцагч та урьдчилан сайтар тооцож, шийвэр гаргахыг бид хүсч байна.

Тиймээс, бид Харилцагчиддаа банк, санхүүгийн байгууллагаас их хэмжээний зээл аваагүй байх, өөрийн эрсдэл даах хэмжээний хөрөнгийг оруулахыг үүгээр анхааруулж байна. Түүнчлэн, хадгаламж, харилцах дансны хамтран эзэмшигчидтэйгээ сайтар зөвшилцөж, уг бизнест хөрөнгө оруулахыг анхааруулж байна.



БАНК ХООРОНДЫН ГҮЙЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ



Харилцагч хөрөнгө оруулалт хийхдээ зөвхөн өөрийн харилцах данснаас CMS ХХК-ийн харилцах дансанд Гэрээнд тохиролцсон хэмжээний валютыг бэлэн бусаар шилжүүлнэ.

Харилцагч хөрөнгө оруулалт болон ашгаа буцаан авахдаа мөн CMS ХХК дахь данснаас нэхэмжилж дурьдсан хэмжээний валютыг бэлэн бусаар өөрийн харилцах дансанд шилжүүлэн авна.

Уг шилжүүлэг нь ажлын 2-3 хоногийн дотор олон улсын банк хоорондын сүлжээгээр дамжин таны дансанд орно.



CMS LLC-ИЙН ЗАРИМ НӨХЦЛҮҮД



1.     Дансандаа хэдийд ч мөнгө байршуулж, арилжаагаа хийж эхлэх боломжтой ба CMS арилжаа хийдэггүй буюу идэвхгүй данснаас ямар нэгэн шимтгэл хураамж авахгүй. Түүний зэрэгцээ, Demo дансаараа хугацаагүй дадлага хийх боломжтой.

2.     30 хоног Demo дансаар (туршилтын буюу хиймэл данс) арилжаа хийсэн боловч жинхэнэ данс нээгээгүй бол Demo дансыг хаана.

3.     Харилцагчийн үйлчилгээг утсаар, чатаар, мөн и-мэйлээр 7 хоногийн 5 өдөр 9:00AM-6:00PM EST хооронд авах боломжтой. Dealing desk ба Technical support үйлчилгээг 5:00PM EST Sunday – 4:00PM EST Friday буюу 24 цагийн турш авах боломжтой. Энэ үйлчилгээ нь онцгой нөхцөл байдлын үед, ө.х. интернет тасарсан үед нээлттэй позицоо хаалгах болон программ хангамж эвдрэх зэрэг тохиолдолд маш хэрэгтэй.





GNZFX ХХК-ИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗАРИМ НӨХЦЛҮҮД

GNZFX ХХК нь ТАНД дараах төрлийн үйлчилгээг санал болгож байна.

    * Энэхүү бидний санал болгож буй онлайн валют арилжааг хийхэд шаардлагатай анхан шатны мэдээлэл, сургалтыг үнэ төлбөргүй өгнө.
    * Данс нээх болон мөнгө шилжүүлэх, буцаан татахтай холбоотой үйлчилгээ үнэ төлбөргүй.
    * 2,000 USD-аас дээш хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн харилцагчдад “FOREX Арилжааны Нууц” номыг бэлэглэнэ.
    * Монголын гадаад валютын арилжаа эрхлэгчдийн холбооны гишүүн болсоноор өдөр тутам валютын ханшийн таамаглал, анализаар хангагдана.



GNZFX ХХК-ИЙН САНАЛ БОЛГОЖ БУЙ ТУСГАЙ ҮЙЛЧИЛГЭЭ

    * Нэг шөнийн доторх маржин арилжаа хийх хүсэлтэй иргэд, аж ахуйн нэгжүүдэд өдөр бүр ханшийн таамаглал, зөвлөгөө өгөх үйлчилгээ. Өөрөөр хэлбэл, энэ нь, та арилжаагаа өөрөө хийх үйлчилгээ юм.
    * Иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын ашиглагдахгүй, сул чөлөөт эх үүсвэрийг өндөр өгөөжтэй ашиглах зорилгоор, өдөр тутам нэг шөнийн доторх маржин арилжаанд оруулах үйлчилгээ. Өөрөөр хэлбэл, энэ нь, та GNZFX ХХК-аар дамжуулан арилжаа хийлгэх үйлчилгээ юм.

Тайлбар: нэг шөнийн доторх маржин арилжаа гэдэг нь оройн 16:00 цагаас маргааш өглөөний 10:00 хүртэл хугацаанд, Монголын арилжааны банкуудаар дамжуулан маржин арилжаанд оруулах үйлчилгээ юм. Өөрөөр хэлбэл, та оруулсан мөнгөө маргааш өглөө нь банкнаас бэлнээр, эсвэл бэлэн бусаар олсон ашгийн хамт буцаан авах боломжтой.

GNZFX LLC нь Forex арилжааны чиглэлээр зөвлөгөө өгөх үйлчилгээг Монголд анх удаа үзүүлж эхэлж буй компани бөгөөд банк-санхүү, эдийн засаг, хууль эрхзүйн мэргэжлийн боловсон хүчнээр хангагдсан. GNZFX LLC нь сүүлийн 1 жилийн хугацаанд өдөр бүр ханшийн таамаглал, зөвлөгөө өгөх үйлчилгээг өндөр үр дүнтэй үзүүлж ирсэн туршлагатай болно.


Харилцах утас: 324697, 99075538, 99017220, 91613820           

Хаяг: Сөүлийн гудамж, Smart Building, 204 тоот

Re: CMS Forex

Найзаа танай байгууллагаар дамжуулж арилжаанд ордог нэг хүнээс сонссон юм аа... CMS дээр шууд данс нээхээр сприйд нь 2той байгаад, танайхаар дамжуулахаар 3.4 болчихоод байна гээд байналээ... Танай байгууллага сприйдээс ашиг олж байгаа юу тэ?